ХАБЭА-н нэгдсэн платформ

Аюулгүй ажиллагааг цаасан дээр биш, талбар дээр удирдана.

Эрсдэлийн бүртгэлээс ослын судалгаа бүрэн гүйцэтгэл хүртэл — ХАБЭА-н бүх ажил нэг системд. Ажилтан гар утаснаасаа, интернетгүй уурхайн ам, барилгын давхарт ч мэдээлнэ. Удирдлага бодит цагийн самбар дээр хардаг.

18ажлын модуль
Офлайнсүлжээгүй ч ажиллана
QRтөхөөрөмж, талбай уншуулах
6 ролажилтнаас захирал хүртэл
Танил байна уу?

ХАБЭА-н ажил Excel, цаас, чат гурваар тарж бутардаг.

MOSH тэдгээрийг нэг урсгал болгож, аюулыг мэдээлснээс хаагдтал нь мөрдөж дуусгадаг.

Бүртгэл 5 файлд тарсан, аль нь сүүлийнх нь мэдэгдэхгүй.

Нэг бүртгэл, нэг үнэн

Эрсдэл, зөвшөөрөл, үзлэг, осол бүгд нэг санд. Хэн, хэзээ, юу өөрчилснийг түүх нь хадгална.

Ажлын зөвшөөрөлд гарын үсэг хөөж хагас өдөр өнгөрдөг.

Зөвшөөрөл автоматаар шалгагдана

Зааварчилгаа аваагүй, гэрчилгээ нь дууссан хүнтэй permit нээгдэхгүй. Систем нэрээр нь хэлж өгнө.

Хяналт шалгалт ирэхэд баримтаа хайж эхэлдэг.

Баримт үргэлж бэлэн

Үзлэгийн хуудас, зураг, гарын үсэг, сургалтын бүртгэл огноогоороо шүүгдэж, Excel-ээр татагдана.

Ижил осол дахин давтагддаг.

Шалтгаан → арга хэмжээ → хаалт

5 Why, загасны яс аргаар үндсэн шалтгааныг олж, CAPA үүсгэн хариуцагч, хугацаагаар нь хөөнө.

Модулиуд

ХАБЭА-н бүхий л ажлыг хамарсан 18 модуль

Дөрвөн бүлэгт эмхэлсэн — урьдчилан сэргийлэхээс эхлээд хариу арга хэмжээ, хүний нөөц, системийн удирдлага хүртэл.

1

Урьдчилан сэргийлэх

  • Эрсдэлийн удирдлагаЭрсдэлийн бүртгэл, магадлал × хүндрэлийн матриц, хяналтын арга хэмжээ, дахин үнэлгээний сануулга.
  • Аюул мэдээлэхАжилтан утсаараа зурагтай мэдээлнэ, офлайн бол сүлжээ орсны дараа өөрөө илгээгдэнэ.
  • Зааварчилгаа, дүрэм журамТөрөл бүрийн зааварчилгаа, гарын үсэг, хугацааны хяналт, баталгаажуулалт.
  • Ажлын зөвшөөрөл (Permit to Work)Халуун ажил, өндөр, битүү орчин, малталт — урьдчилсан нөхцөл автоматаар шалгагдана.
  • Нэг бүрийн хамгаалах хэрэгсэлОлголт, хэмжээ, элэгдэл, дуусах хугацаа — хэн юу авсан нь нэр бүрээр.
  • Үзлэг, шалгалт (Inspection / Audit)Өөрийн чеклист: тийм/үгүй, оноо, тоо, сонголт, чөлөөт бичвэр + зураг. Унасан асуулт шууд CAPA болно.
  • Тоног төхөөрөмжийн аюулгүй байдалQR паспорт, үзлэгийн түүх, оношилгооны хугацаа, аюултай төхөөрөмжийг блоклох.
2

Хариу арга хэмжээ

  • Осол, зөрчлийн удирдлагаАнгилал, ослын судалгаа, 5 Why + загасны яс, дүгнэлтгүйгээр хаагдахгүй.
  • Онцгой байдлын удирдлагаТөлөвлөгөө, сургуулилт, зарлан мэдээлэл, нэрийн бүртгэл (roll-call) бодит цагт.
  • Засварлах, сэргийлэх арга хэмжээ (CAPA)Бүх модулиас үүссэн ажил нэг самбарт: хариуцагч, хугацаа, нотолгоо, хаалт.
3

Дэмжлэг, хүний нөөц

  • ХАБЭА сургалтХөтөлбөр, ирц, шалгалт, гэрчилгээний хугацаа — дуусахаас нь өмнө сануулна.
  • Ажилтны эрүүл мэндУрьдчилсан болон хугацаат үзлэг, мэргэжлээс шалтгаалах эрсдэлийн бүлэг, дүгнэлт.
  • Байгаль орчны хяналтХаягдал, ялгаралт, хэмжилт, зөрчлийн бүртгэл.
  • Гэрээт байгууллагын удирдлагаГүйцэтгэгчийн бичиг баримт, ажилтны гэрчилгээ, талбайд оруулах эрх.
  • Санал хүсэлт, эерэг ажиглалтGood catch, санаачилга — урамшуулж, сар бүрийн тэргүүлэгчийг гаргана.
4

Систем удирдлага

  • Ерөнхий хянах самбарKPI, өмнөх үетэй харьцуулалт, тоон дээр дарж жагсаалт руу нь шууд орно (drill-down).
  • Баримт бичиг, дүрэм журмын санХувилбар, батлагдсан огноо, танилцсан ажилтны бүртгэл.
  • Мэдэгдэл, сануулгын систем19 төрлийн автомат дүрэм: хугацаа дөхсөн, хэтэрсэн, блоклогдсон, шинэ даалгавар.
Яагаад MOSH

Талбайн бодит нөхцөлд зориулж бүтээв

Уурхайн ам, туннель, барилгын дээд давхарт сүлжээ байхгүй. Ажилтан гараа сугалахгүйгээр 30 секундэд бүртгэл хийж чаддаг байх ёстой.

Эхлээд офлайн

Сүлжээгүй үед үзлэг, ажиглалт, зураг бүгд утсанд хадгалагдаж, интернет орсны дараа өөрөө илгээгдэнэ. Юу ч алдагдахгүй.

QR-аар шууд

Төхөөрөмж, талбай бүрт QR. Уншуулмагц паспорт, үзлэгийн түүх, дараагийн шалгалтын хугацаа нээгдэнэ.

Зурган нотолгоо

Асуулт унамагц камер нээгдэж, зураг нь тухайн мөрөнд хавсрагдана. Дараа нь хэн ч маргахгүй.

Автомат CAPA

Унасан асуулт, блоклогдсон төхөөрөмж, ослын дүгнэлт бүр өөрөө арга хэмжээ болж, хариуцагчид очно.

Дүн шинжилгээ

Самбар дээрх тоо бүр дарагддаг: «11 хугацаа дөхсөн» гэдэг дээр дармагц яг тэр 11 ажил жагсана.

Эрх, олон талбай

Захирал, ХАБЭА-н инженер, ахлагч, ажилтан, гүйцэтгэгч бүр өөрийн харах, хийх эрхтэй. Салбар, талбайгаар тусгаарлагдана.

Хэрэгжилт

Гурван алхмаар ажиллаж эхэлнэ

Байгууллагаа оруулна

Ажилтан, нэгж, талбайгаа Excel-ээр импортлоно. Танай чеклист, зааварчилгааны төрөл, эрсдэлийн матрицыг тохируулна.

Ажилтан утсандаа суулгана

Апп татах шаардлагагүй — хөтчөөр нээгээд «Дэлгэцэнд нэмэх». Нэвтрэх нэр, нууц үгийг админ өгнө.

Удирдлага самбараас хянана

Эхний өдрөөс л аюулын мэдээлэл, үзлэг, зөвшөөрөл бодит цагт орж ирнэ. Сар бүрийн тайлан өөрөө бэлдэнэ.

Монголын шаардлагад тааруулсан

Гадны системийг орчуулаагүй. Монгол Улсын хууль тогтоомж, хяналт шалгалтын практикт үндэслэн, монголоор бүтээв.

  • ХАБЭА-н тухай хуульАжил олгогчийн үүрэг, ажилтны сургалт, зааварчилгаа, эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл.
  • ЗГ-ын 2015 оны 269-р тогтоолОсол, хурц хордлогыг судлан бүртгэх журам — ангилал, хугацаа, маягтын логик.
  • Бүрэн монгол хэл дээрАжилтан, ахлагч, инженер бүр өөрийн хэлээр ойлгож ажиллана. Сургалт багатай.
  • Өгөгдөл тань танайхБайгууллага бүрийн өгөгдөл тусгаарлагдсан. Экспорт хийж хэзээ ч бүрэн татаж авна.
Хэнд тохирох вэ

Эрсдэл өндөртэй салбарууд

Уул уурхайБарилгаҮйлдвэрлэлЭрчим хүчТээвэр, логистик Газрын тосХүнд машин механизмДэд бүтэцГэрээт гүйцэтгэгч
Түгээмэл асуулт

Хэрэгжүүлэхээс өмнө

Апп татах шаардлагатай юу?

Үгүй. Хөтчөөр нээгээд утасны «Дэлгэцэнд нэмэх» товчийг дарахад жинхэнэ апп шиг ажиллана. iPhone, Android хоёуланд адилхан.

Уурхайн амд сүлжээ байхгүй бол?

Үзлэг, ажиглалт, зураг утсанд хадгалагдаж, дээр гарч сүлжээ орсны дараа автоматаар илгээгдэнэ. Дарааллын тоо дэлгэцэн дээр харагдана.

Одоогийн Excel бүртгэлээ оруулж болох уу?

Болно. Ажилтан, нэгж, тоног төхөөрөмжийг Excel-ээр импортлоно. Танай чеклистүүдийг системд хөрвүүлж өгнө.

Ажилтнууд ашиглаж сурах уу?

Энгийн ажилтанд ердөө 4 үйлдэл харагдана: аюул мэдээлэх, даалгавар, зааварчилгаа, миний НБХХ. Бусад нь ролиороо нуугдана.

Гэрээт байгууллагууд яах вэ?

Гүйцэтгэгч бүрийг бичиг баримт, ажилтны гэрчилгээтэй нь бүртгэнэ. Гэрчилгээ дууссан хүн ажлын зөвшөөрөлд орохгүй.

Хэдэн хоногт нэвтрүүлж болох вэ?

Ажилтны жагсаалт бэлэн бол 1 долоо хоногт үндсэн 5 модуль ажиллаж эхэлдэг. Үлдсэнийг үе шаттай нэмнэ.

Танай байгууллагад тохируулж үзүүлье

30 минутын онлайн демо — өөрийн чеклист, өөрийн талбайн жишээн дээр. Дараа нь туршилтын орчин нээж өгнө.

Демо захиалах Нэвтрэх
info@flexlink.mn